Huawei HiSuite болон Нууцлалын тухай мэдэгдэл
Huawei HiSuite бол Huawei Device Co., Ltd. ба түүний олон улсын охин компаниудын (цаашид "Huawei", "бид", "манай", "бидний" гэх) ажиллуулдаг танд зөөврийн төхөөрөмжид өгөгдөл нөөцлөх, сэргээх, системийн шинэчлэл, сайжруулалтаар хангадаг бүтээгдэхүүн (үйлчилгээ) юм. Бид таны хувийн мэдээллийн ач холбогдлыг ойлгож байгаа тул түүнийг хамгаалахын тулд хичээх болно. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд салбарын жишиг болсон зохих хамгаалалтын стандарт арга хэмжээг авахаа амлаж байна.
Энэ бүтээгдэхүүнийг (үйлчилгээг) ашиглахаасаа өмнө Huawei HiSuite болон Нууцлалын тухай мэдэгдлийг уншиж ойлгоно уу.
Та энэ бүтээгдэхүүнийг (эсвэл үйлчилгээг) ашиглаж эхлэхдээ насанд хүрсэн байсан гэдгээ илэрхийлэн баталж байна. Хэрэв та насанд хүрээгүй бол, асран хамгаалагч тань энэ бүтээгдэхүүнийг (эсвэл үйлчилгээг) ашиглахыг зөвшөөрч, холбогдох болзол, нөхцөлийг зөвшөөрөх ёстой.
Хэрэв танд асуулт, сэтгэгдэл, санал хүсэлт байвал харилцагчдын үйлчилгээний шугамаар бидэнтэй холбогдоорой: 400-830-8300/800-830-8300, онлайн харилцагчийн үйлчилгээгээр, эсвэл манай глобал оффис руу хандана уу. Манай оффисуудын бүрэн жагсаалтыг авах бол Huawei-тай Холбоо барих хуудас руу очно уу.
Бид нарт хувийн мэдээллийг хамгаалах тусгай хэлтэс (эсвэл мэргэжилтнүүд) байдаг бөгөөд та Нууцлалын Асуулт хуудсанд очиж тэдэнтэй холбоо барьж болно.
Хэвийн нөхцөлд бид нэг сарын дотор хариулна.
Хэрэв танд манай хариулт хангалтгүй санагдвал, ялангуяа манай хувийн мэдээлэл ашиглалт эсвэл боловсруулалт таны хуулийн эрх болон/эсвэл ашиг сонирхлыг зөрчиж байна гэж та үзэж байвал холбогдох иргэний шүүх байгууллагад нэхэмжлэл гаргах, салбарын өөрөө зохицуулах холбоо, засгийн газрын зохицуулах агентлаг зэрэгт гомдол гаргах зэргээр гадны байгууллагаар шийдүүлэх боломжтой.
1. Бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглах тухай
Хувийн мэдээлэл гэдэг нь цахим хэлбэрээр бүртгэсэн төрөл бүрийн мэдээлэл эсвэл дангаар нь болон бусад мэдээлэлтэй хослуулан тухайн хүнийг таних эсвэл тухайн хүний үйл ажиллагааг нь тандах боломжтой мэдээллийг хэлнэ.
Эмзэг хувийн мэдээлэлд хувийн таних дугаар, хувийн биометрийн мэдээлэл, банкны дансны дугаар, хөрөнгийн мэдээлэл, хаана байгаа, гүйлгээний мэдээлэл, 14 ба түүнээс доош насны хүүхдийн хувийн мэдээлэл багтана.
Бид зөвхөн энэ мэдэгдэлд тодорхойлсон дараах зорилгоор таны хувийн мэдээллийг цуглуулж, ашиглах болно:
Дараах үндсэн функцуудыг танд үзүүлнэ
(1) Нөөцлөлт болон сэргээлт
Танд нөөцлөх, сэргээх үйлчилгээг үзүүлэхийн тулд бид таны дараах мэдээллийг цуглуулах хэрэгтэй:
Төхөөрөмжийн таних тэмдэг, үйлдлийн систем, төхөөрөмжийн нэр, төхөөрөмжийн загвар, төхөөрөмжийн IP, төхөөрөмжийн техник хангамжийн (CPU загвар, ROM/RAM мэдээлэл зэрэг) мэдээлэл зэрэг төхөөрөмжийн мэдээлэл.
HiSuite-н хувилбар, үйлдлийн систем зэрэг компьютерын програм хангамжийн мэдээлэл.
Таны өмнөх өгөгдлийг зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалах бөгөөд Huawei серверүүд рүү илгээхгүй.
(2) Гар утасны системийн шинэчлэл, засвар
Танд системийн шинэчлэл, засварын үйлчилгээг тэр даруйд нь үзүүлэхийн тулд бид таны дараах мэдээллийг цуглуулах хэрэгтэй:
Төхөөрөмжийн таних тэмдэг, төхөөрөмжийн нэр, төхөөрөмжийн загвар, төхөөрөмжийн CPU загвар, ROM/RAM мэдээлэл, системийн хувилбар зэрэг төхөөрөмжийн мэдээлэл.
Таны IP хаяг зэрэг компьютерын сүлжээний мэдээлэл.
Ийм мэдээллийг цуглуулж буй зорилго нь таны төхөөрөмжид тохирсон ROM хувилбарыг өгөх юм.
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар ашиглах болно: Төхөөрөмж болон таны өгсөн мэдээлэлд үндэслэн төхөөрөмжид тань зөв ROM хувилбарыг олж өгөх, системд байж болох эрсдлийг шийдэхийн тулд таны зөвшөөрлийг авсны дараа хамгийн сүүлийн ROM-г татаж аван системийг тань шинэчилнэ.
Хэрэв та ийм мэдээллийг өгөхгүй бол бид таны системийг шинэчлэх, одоо байгаа хамгаалалтын эрсдлийг засах боломжгүй.
(3) Аппликэйшний шинэчлэлт, татан авалт
Таны систем дээр суулгасан аппликэйшнүүдийн шинэчлэлт, татан авалтыг ашиглахын тулд бид таны дараах мэдээллийг цуглуулах хэрэгтэй:
Аппликэйшний нэр, хувилбар зэрэг аппликэйшний мэдээлэл.
Төхөөрөмжийн мэдээлэл, түүний дотор төхөөрөмжийн таних тэмдэг болон UDID.
Таны IP хаяг, Mac хаяг зэрэг компьютерын сүлжээний мэдээлэл.
Ийм мэдээллийг цуглуулж буй зорилго нь таны төхөөрөмжид тохирсон аппликэйшний хувилбарыг өгөх юм.
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар ашиглах болно: Аппликэйшн, төхөөрөмж болон таны өгсөн системийн мэдээлэл дээр үндэслэн таны төхөөрөмжид аппликэйшний зөв хувилбарыг олж өгөх, таны зөвшөөрлийг авсны дараа аппликэйшний сүүлийн хувилбарыг татаж авна.
Хэрэв та ийм мэдээллийг өгөхгүй бол бид аппликэйшний хамгийн сүүлийн хувилбарыг олж, татаж авч, шинэчлэх хангах боломжгүй.
(4) Үйлчилгээний сайжруулалт
Танд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд бид таны дараах мэдээллийг цуглуулах хэрэгтэй: Аппликэйшний статистик үзүүлэлт, HiSuite хэрэглээний зан төлвийн өгөгдөл. Ийм мэдээллийг цуглуулж буй зорилго нь таны төхөөрөмжид тохирсон аппликэйшний хувилбарыг өгөх юм.
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар ашиглах болно: Таны аппликэйшний статистик үзүүлэлт, HiSuite хэрэглээний зан төлвийн өгөгдөл дээр үндэслэн илүү сайн хэрэглэгчийн туршлага өгөх, тусгайлан тохируулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлнэ.
Энэ онцлогийг ажиллуулж эхлэх эсвэл зогсоох бол HiSuite дотроос Тохиргоо > Ерөнхий хэсэгт очоод Хэрэглэгчийн туршлага сайжруулах төсөлд нэгдэхийг чагталж эсвэл чагтаа арилгана уу.
2. Таны өгөгдөл эзэмших эрх
Та холбогдох хууль тогтоомжийн дагуу өгөгдөл эзэмших эрхтэй байна. Хэрэв танд өөрийн өгөгдөл эзэмших эрхийн талаар ямар нэг асуулт, санал хүсэлт, зөвлөмж байвал энэ мэдэгдэлд дурдсан холбоо барих мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо барина уу.
3. Өгөгдөл хадгалах байршил ба хугацаа
(1) Өгөгдөл хадгалах байршил
Бидний цуглуулсан болон гар утасны системийн шинэчлэл, засварын үйлчилгээнээс үүссэн хувийн мэдээлэл Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь серверүүдэд хадгалагдана
(2) Өгөгдөл хадгалах хугацаа
Бид таны хувийн мэдээллийг зөвхөн тухайн зорилгод шаардлагатай хугацаанд хадгалах бөгөөд холбогдох хууль, тогтоомжоор шаардаагүй л бол доор заасан хугацаанаас хойш хувийн мэдээллийг тань устгах эсвэл нэргүйжүүлнэ.
Гар утасны системийн шинэчлэл, засварын үйлчилгээний хувьд таны хувийн өгөгдлийг дараах хугацаанд хадгална:
Дээр дурдсан хувийн өгөгдлийг таныг бидэнтэй хамгийн сүүлд харилцсанаас хойш, энэ хугацаанд ямар нэг бизнесийн харилцаанд ороогүй тохиолдолд зургаан (6) сарын дараа устгана.
Үүнээс гадна, хэрэв бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зогсоохыг хүсвэл танд гарч ирдэг мэдэгдэл, зарлал эсвэл бусад хэлбэрээр мэдэгдэх ба хувийн мэдээллийг тань устгах эсвэл тодорхой хугацааны дотор нэргүй болгоно.
4. Энэ мэдэгдэлд орсон шинэчлэлт
Huawei энэ Мэдэгдлийг шаардлагатай үед шинэчлэх эрхийг эзэмшинэ. Өөрчлөлт гарвал бид танд гарч ирдэг харилцах хайрцаг цонхны хэлбэрээр өөрчлөлтийн мэдэгдэл илгээх болно. Бид зөвхөн таны зөвшөөрсөн шинэчлэгдсэн мэдэгдлийн дагуу хувийн мэдээллийг тань цуглуулж, ашиглаж, хадгалах болно.
Энэ Мэдэгдэл нь шинэчлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Сүүлд шинэчилсэн: 2018 оны 4-р сарын 25
ЧУХАЛ: Энэ нууцлалын мэдэгдэл нь Huawei HiSuite апликэйшний нууцлалын мэдэгдэл, хүлээх үүргийн тухай юм. Өгөгдөл эзэмших эрх, мэдээллийн хамгаалалтын арга хэмжээ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Huawei Хэрэглэгчийн бизнесийн нууцлалын мэдэгдлийг уншина уу.